Бизнесийн таних тэмдэг болсон лого-гоо барааны тэмдэг болгож хамгаалахын тулд заавал Оюуны Өмчийн Газарт (ОӨГ) бүртгэлтэй эсэхийг шалгах шаардлага гардаг. Тэгвэл Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын барааны тэмдгийн хайлтын систем Global Brand Database лого, дүрс хайхад улам хялбар болчихож.
Урьд нь зөвхөн брэнд нэр, үг хайхад тохиромжтой байсан бол одоо дүрс, логог илүү үр дүнтэй хайдаг болжээ.
Энэхүү системд манай улсын ОӨГ нэгдэн орсон байдаг тул та хаанаас ч, хэдийд ч барааны тэмдгийн хайлтыг хийх боломжтой.
Жишээ нь би доорх логог хайж үзлээ.
Тэгтэл сайжруулсан хайлтын үр дүнд дараах илэрц гарч ирж байна.
Өөрөөр хэлбэл миний хайсан лого бүртгэгдээгүй бөгөөд харин бүртгэгдсэн ижил төсөөтэй дүрс хайлтын үр дүнд гарч ирж байгаа юм. Ийм байдлаар төсөөтэй зүйл гарч ирвэл таны эрхэлж буй үйл ажиллагааны чиглэл бүртгэлтэй лого-той давхцаж болохгүйг анхаараарай.
Эх сурвалж: https://www.wipo.int/pressroom/en/articles/2019/article_0005.html
ЖИЧ: Монголд үйл ажиллагаа эрхэлдэг бол уг мэдээллийн сангийн Source хэсэгт MN буюу Монгол улсыг сонгож хайлт хийнэ.