Оюуны өмчийн салбар дах боловсон хүчний дутмагшил

dooreed
1 min readJun 3, 2022

--

Төрийн бус байгууллагын оюуны өмч хариуцан 8 жил ажилласан мэргэжилтний хувьд жижигхэн анзаарсан зүйл гэвэл энэ билээ..

Монголд ер нь аль ч салбарт итгэлтэй, найдвартай, хариуцлагатай боловсон хүчний хомсдол нийтлэг ажиглагддаг байх. Миний ажиллаж байгаа салбарт ч тэр адилхаан

Улсын хэмжээнд оюуны өмч хариуцсан төрийн захиргааны байгууллагад ердөө 50 гаран албан хаагчид ажиллаж байна. Үүнээс гадна уг салбарт, нэн ялангуяа аж үйлдвэрийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаран л оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид байна.

Энэ дунд яг энэ үйл ажиллагаагаараа дагнан бүтэн цагаар ажиллаж хөдөлмөрлөн, амьдралаа залгуулж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгчид тун цөөн (гарын таван хуруунд л багтах байх). Бараг дийлэнх нь хувьдаа өөр өөр салбарт харъяалах бүтэн цагийн ажил эрхэлдэг хүмүүс байдаг.

Хоббигоороо оюуны өмчийн салбарт ажилладаг хүмүүс дийлэнх нь байна даа

Миний бодлоор оюуны өмчийн салбартаа дагнан үйл ажиллагаа явуулж байгаа энэ цөөхөн байгууллага, боловсон хүчнийг дэмжихийн оронд гадуурхах, өрсөлдөгч мэтээр шахах үйлдэл ажиглагдаж байгаа нь тун харамсалтай.

Гагцхүү бүтэн цагаар ажиллаж байгаа хүмүүс нь салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах, цаашид оюуны өмчийн эрхийн хамгаалалтын ач холбогдлыг олон нийтэд түгээх, ойлгуулах, залгамж халааг тасралтгүй залгуулах ач холбогдолтой билээ.

--

--

dooreed
dooreed

Written by dooreed

Оюуны өмчийн талаар мэдлэг, мэдээллийг түгээх үүднээс энэхүү блог, подкастыг бэлтгэн хүргэж байна.

No responses yet