“trademarked in Mongolia” podcast

dooreed
1 min readSep 15, 2019

--

Оюуны өмчийн талаар богино бичвэр бичиж байсныгаа подкаст хэлбэрээр үргэлжлүүлэхээр шийдэж, Trademarked In Mongolia нэртэй хуудас нээлээ.

  1. Анхны дугаараар уг подкастыг яагаад хийх болов мөн оюуны өмчийн ерөнхий ойлголт, төрлийн талаар ярина.

Хүмүүс ихэвчлэн патент, зохиогчийн эрх гээд л хольж солиод ярьдаг. Тэгтэл эдгээр нь бүгд оюуны өмчийн өөр өөр төрлүүд юм шүү.

2. Хоёр дахь дугаарт өмгөөлөгч Нэргүйтэй хамт ярилцсан юм. Энд барааны тэмдэг буюу брэнд, логогоо хамгаалахад ямар саад бэрхшээл тулгарч болох вэ, түүнд тавигдах шаардлагуудын талаар дурьдлаа.

Олон жил үйл ажиллагаа эрхэлсэн компаниуд тээр сүүлд брэнд, логондоо анхаарал хандуулах боловч хэдий нь оройтсон байдаг.

3. Аливаа контент бүтээгчид зохиогчийн эрхийн талаас юуг анхаарах ёстой талаар гурав дахь дугаартаа ярилаа. Өөрт хамгийн ойр дараах асуултыг барьж, судлахыг хичээв :)

Подкаст хийхэд хэн нэгний авсан фото зураг, зохиосон хөгжмийг ашигладаг шүү дээ. Тэгвэл үүнийг ямар нөхцлөөр ашиглах вэ? Нөгөө талаар өөрийн хийж буй блог, подкастаа ямар нөхцлөөр бусдад ашиглуулах вэ?

Ингээд блог хэлбэрээр үргэлжлүүлэн бичсээр байх болно оо. Гэхдээ өнөө үед текст унших завгүй олон хүмүүс бий учраас Подкаст сонсох нь таны цагийн хэмнэхээс гадна олон нийтэд илүү хүртээмжтэй байх болов уу.

Подкастаа Itunes Podcast-д удахгүй оруулах болно оо.

--

--

dooreed
dooreed

Written by dooreed

Оюуны өмчийн талаар мэдлэг, мэдээллийг түгээх үүднээс энэхүү блог, подкастыг бэлтгэн хүргэж байна.

No responses yet