Логоны талаарх хэвшмэл ойлголт

dooreed
2 min readJan 9, 2019

--

Монголчууд бидний нутгархаг үзэлтэй холбоотой хэвшмэл ойлголт барааны тэмдэгт ямар нөлөө үзүүлдгийг бичихээр шийдлээ. Энэ бол мэдээж брэнд нэр, логотой холбогдоно.

Зургийн эх сурвалж: https://momentousinstitute.org/blog/why-stereotypes-are-harmful

МҮХАҮТ-д ажилладаг биднээс хөдөө орон нутгийн иргэд, ААН зөвлөгөө авах нь цөөнгүй байдаг юм. Цаашид амжилттайгаар нутаг усныхаа нэрийг гаргана гэсэн өөдрөг үзлээр иргэд, ААН-үүд логогоо зохиодог. Өөрөөр хэлбэл аймаг сум, уул ус, нутгийн нэрд гарсан хүндэтгэлтэй хүний нэрээр бид бизнесийн үйл ажиллагаагаа овоглох сонирхолтой байдаг шүү дээ.

Гэхдээ энэ бол маш том АЛДАА!

Учир нь бүх нийтээрээ түгээмэл хэрэглэдэг үг хэллэг, уул ус, орон нутгийн нэрийг, эсвэл түүний дүрс, зургийг аль нэг компани дангаар эзэмших нь шударга биш шүү дээ. Бид бүгд тэдгээрийг өдөр тутам хэлж, дуудаж байгаа нь хэн нэгэн эзэмших ёсгүй гэдгийг илтгэнэ.

Хэдий түүгээр бизнесээ овоглосон ч барааны тэмдэгт тооцохгүй тул танаас гадна хүссэн хүн бүр ижил нэрээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэрлэх боломжтой юм.

Харин үүнийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд барааны тэмдэгт тооцохгүй тухай тодорхой зохицуулсан байдаг. Үүнд:

5.1.2.тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс;

5.1.4.Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйлийн нэр, дүрс дангаараа байвал;

5.1.5.Монгол Улсын түүхэн хүмүүсийн бүтэн нэр, зохиомол нэр, хөрөг, зураг, тэдгээрт шууд хамаарах төсөөллийн нэр дангаараа байвал барааны тэмдэгт тус тус тооцохгүй буюу брэнд нэр, логог тань Оюуны Өмчийн Газар бүртгэхгүй болохыг анхаараарай.

--

--

dooreed
dooreed

Written by dooreed

Оюуны өмчийн талаар мэдлэг, мэдээллийг түгээх үүднээс энэхүү блог, подкастыг бэлтгэн хүргэж байна.

No responses yet