Оюуны өмчийн эрхэд хамаарах түгээмэл 5 алдаа

dooreed
2 min readMar 9, 2020

--

Үйлчлүүлэгчдийн маань хамгийн түгээмэл гаргадаг таван алдааг нэг дор бичихээр шийдэв. Үүнийг засаж залруулахын тулд ямар их цаг, мөнгө зарцуулдаг гэж санана. Тэгвэл энэхүү бичвэрийг үзэж буй уншигч Та оюуны өмчийн эрхэд хамаарах дараах алдаануудаас сургамж авч, урьдчилан сэргийлээрэй.

Алдаа НЭГ

Асуудал: Сав баглаа боодол
БНХАУ-д сав баглаа боодлоо захиалгаар хийлгэдэг компани юм. Тэгтэл Хятад талын түнш нь яг тэр загварын уутанд өөр бүтээгдэхүүн савлаж, Монголд борлуулж эхэлсэн.

Шийдэл:
Сав баглаа боодлын хэв загвар онцгой, гойд өвөрмөц бол бүтээгдэхүүний загварын патент, хэрэв тийм биш бол ядаж лого, өнгө, брэнд нэрээ хамгаалж ОӨГ-т бүртгүүлэх.

Алдаа ХОЁР

Асуудал: Брэнд нэр
Салбартаа нэр хүндтэй компани боловч брэнд нэрийг нь БНХАУ-д өөр этгээд нэр дээрээ бүртгүүлчихсэн. Ингээд Хятадад үйл ажиллагаа явуулахад бэрхшээл үүсч байгаа юм.

Шийдэл:
Эрхийн хамгаалалт нь нутаг дэвсгэрийн хүрээнд хязгаарлагддаг тул экспорт хийж буй улсдаа оюуны өмчөө хамгаалах.

Алдаа ГУРАВ

Асуудал: Цаг хугацаа
Хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй, олон жил үйл ажиллагаа явуулсан компани. Гэвч оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгээгүйн улмаас хуурамч, дуураймал бүтээгдэхүүний борлуулалтыг зогсоож чадахгүйд хүрсэн.

Шийдэл:
Аж үйлдвэрийн өмчийн хувьд хэн түрүүлж бүртгүүлсэн нь эрхээ хамгаалах зарчим үйлчилдэг.

Алдаа ДӨРӨВ

Асуудал: Буруу ойлголт
Оюуны өмчид хамаарах зөрчлийг Таны өмнөөс хэн нэгэн цагдаа, хуулийн байгууллага мөрдөж шалгаад өгнө гэж буруу ойлгодог. Хүн бүр аюулгүй байдлаа хангаж, гэрийнхээ хаалга үүдийг цоожлоод гардаг шиг Та ч бас өөрийн өмчид хариуцлагатай хандаж, зохих арга хэмжээг авсан байх шаардлагатай.

Алдаа ТАВ

Асуудал: Буруу ойлголт
Оюуны өмчөө бүртгүүлчихэнгүүтээ бүх улс оронд эрхийн хамгаалалт хүчин төгөлдөр гээд буруу ойлгочихдог.

Шийдэл:
Эрхийн хамгаалалт нутаг дэвсгэрийн хүрээнд хязгаарлагддаг тул экспорт хийж буй улсдаа оюуны өмчөө хамгаалах.

Оюуны өмчөө хамгаалах гэж юу вэ?

  1. Брэнд нэр, загвар, дэвшилтэт технологи бол ОӨГ-т бүртгүүлэх,
    Харин зохиогчийн эрхэд хамаарах бүтээл бол туурвисан хугацаа, хэний бүтээл гэдгийг харагдахуйц, ойлгогдохуйц бичсэн байх
  2. Хулгай гарвал камер шүүдэг шиг, таны эрхийг хэн зөрчих эрсдэлтэйг ӨӨРӨӨ хянах, зөрчлийг олж илрүүлэх, шаардлага тавих
  3. Оюуны өмчийн эрхийн хамгаалалттайг олон нийтэд сурталчлан таниулах, чиглүүлэх, уриалах
  4. За бүр болохоо байвал, ОӨГ-т гомдол гаргах, харин дараа нь шүүхдэхийг хэлнэ

Ингээд оюуны өмчид хамаарах зарим мэдээллийг доорх ярианаас хүлээн авч сонсоорой ;)

--

--

dooreed
dooreed

Written by dooreed

Оюуны өмчийн талаар мэдлэг, мэдээллийг түгээх үүднээс энэхүү блог, подкастыг бэлтгэн хүргэж байна.

No responses yet