Шарктанк: Хоёр ОО-той Жэнкоо

dooreed
2 min readFeb 13, 2019

--

2019 оны Шарк Танк нэвтрүүлгийг хүн бүр үзэж байгаа байх аа. Цагаан сарын дугаарыг үзтэл “ хоёр ОО-той Жэнкоо” нэрийн уургийн бэлдмэл үйлдвэрлэдэг эмэгтэй орж байна. Ажилладаг сэдвийг маань хөндсөн тул энэ талаар бичихээр шийдлээ.

Аж ахуй эрхлэгчдийн хувьд өөрийн бараа, үйлчилгээнд нэр өгөх, түүнийгээ хэрэглэгчдэд таниулах нь хамгийн чухал. Ингэхдээ бусдыг төөрөгдөлд оруулахгүй байх, мөн өөрийн мэдэлгүй бусдын эрхийг зөрчиж байх вий гэдгийг нягталж байх нь зүйтэй юм.

Манай улсын хувьд чөлөөт бас шударга өрсөлдөөнийг дэмждэг зах зээлтэй орон. Өөрөөр хэлбэл зах зээлийг монопольдох эсвэл бараа, үйлчилгээний гарал үүсэл, нэршил зэрэг бусад шинж чанараар хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болохгүй билээ.

Дээрх нэвтрүүлгийг үзэж байхад үйлдвэрлэгч эмэгтэй бусдын эрхийг зөрчиж байгаагаа мэдэхгүй байх шиг байсан. Энэ нь буруу үлгэр дуурайлал болох вий гэсэн үүднээс хууль, эрх зүйн хувьд яаж зохицуулсан байдгийг доор орууллаа. Та бүхэн өөрийн бизнесийн үйл ажиллагаанд дараах зүйл заалтуудыг анхааралдаа авахыг хүсье.

Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлд аж ахуй эрхлэгч:

бусдын барааны тэмдэг, шошго, аж ахуй эрхлэгчийн нэр, барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлахыг хориглоно гэжээ.

Хэдий хоёр ОО-той гэж тайлбарлаж байгаа ч дээрх компани бусдын нэрийг ашиглаж, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж байгаа хэрэг юм.

Мөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд дараах тэмдгийг Оюуны Өмчийн Газар бүртгэхгүй тухай заасан байдаг. Үүнд:

  • Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй;
  • бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар ..

Энэ мэтчилэн шударгаар өрсөлдөх нөхцлийг бүрдүүлсэн хуультай. Мэдээж зан суртахууны талаар бас дурьдах нь илүүц биз ээ.

--

--

dooreed
dooreed

Written by dooreed

Оюуны өмчийн талаар мэдлэг, мэдээллийг түгээх үүднээс энэхүү блог, подкастыг бэлтгэн хүргэж байна.

No responses yet