Хятадад брэндээ хамгаалах гэтэл.. #1

dooreed
2 min readOct 12, 2021

--

2020 онд, бидний сайн мэдэх нэгэн үндэсний брэнд БНХАУ-д зах зээлээ тэлэхээр шийдэж, манайд хандсан юм. Гэхдээ, нэг асуудалтайгаар..

Хятадын иргэн манай үндэсний үйлдвэрлэгчийн брэнд нэрийг яг тэр хэрээр (бичиглэл, дүрслэл нэг бүрчлэн) БНХАУ-д бүртгүүлээд авчихсан байв.

Өөрөөр хэлбэл, манай үндэсний үйлдвэрлэгч өөрийн брэнд нэрээр БНХАУ-д үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн sadly.

Яагаад?

Ихэнх улс орны хувьд, аж үйлдвэрийн өмчийг (барааны тэмдэг, патентийг) хэн түрүүлж Оюуны Өмчийн Байгууллагад бүртгүүлсэн нь эрхээ хамгаалах зарчим үйлчилдэг.

Хэн тэгж байна?

Монгол улс Дэлхийн Худалдааны Байгууллага, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын гишүүн улс учраас олон улсын гэрээ, конвенцийг нь дотоодын хууль, журмын адил дагаж мөрддөг. Энд Монгол улс, БНХАУ ч орно.

Ихэнх улс орнуудын Оюуны өмчийн малгай хууль — Парисын Конвенцийн 4 C-ийн (2), (4) дүгээр зүйлд түрүүлж бүртгүүлсэн нь эрхээ хамгаалах зарчмын талаар аль 1883 онд ингээд биччихжээ:

Rights of priority shall start from the date of filing of the first application мөн filing date shall be the starting point of the period of priority г.м.

Тэгэхээр …

Дотоодод төдийгүй, гадагшаа бизнесээ тэлэхээр зэхэж байгаа бол наанадаж брэнд нэрээ (барааны тэмдэг) тухайн улс орондоо хамгаалах хэрэгтэй.

Хэн түрүүлж бүртгүүлснийг хайж үзэхийг хүсвэл аж үйлдвэрийн өмчийн төрөл болон аль улс орных гэдгээс хамаараад улс улсын Оюуны өмчийн байгууллагын мэдээллийн сангаас хайж болно. Харин Хятадын мэдээллийн сангийн талаар энд дарж уншина уу.

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын барааны тэмдгийн хайлтын системийн талаар бичсэн бичвэрийг энд дарж үзээрэй.

Тэгтэл, дээрх шиг асуудал аль хэдий нь үүсчихсэн бол яах вэ?

дараа дараагийн цуврал бичвэрээс ...

--

--

dooreed
dooreed

Written by dooreed

Оюуны өмчийн талаар мэдлэг, мэдээллийг түгээх үүднээс энэхүү блог, подкастыг бэлтгэн хүргэж байна.

No responses yet