Хятадад брэндээ алдсанаа яаж мэдсэн бэ?
Хятадын иргэн манай үйлдвэрлэгчийн брэнд нэрийг БНХАУ-д түрүүлээд бүртгүүлчихсэн тухай өмнөх бичвэрээс уншаарай.
Хайлт хийж үзье
Харилцагч маань брэнд нэрийг нь Хятадын иргэн аваад бүртгүүлчихсэн тухай дараах мэдээллийн сангаас олж мэдсэн юм.
Алхам 1. Хятадын барааны тэмдгийн хайлтын систем-д нэвтэрч хайлт хийнэ: http://wcjs.sbj.cnipa.gov.cn/
Миний хувьд, хятад хэлний мэдлэг zero учраас, зүүн дээд буланд байгаа English хэлийг сонголоо.
Алхам 2. Улбар шар өнгөөр тэмдэглэсэн ижил, төсөөтэй тэмдгээр хайх сонголтыг сонгоно.
Алхам 3. Automatic search болон Selective search гэсэн хоёр хувилбартай. Үүнээс эхний хувилбараар нь хайж үзэв.
International class нь ихэнх улс орнууд дагаж мөрддөг барааны тэмдгийн олон улсын ангиллын дугаар юм (ангиллаа хэрхэн тодорхойлох зааврыг энд дарж үзнэ үү). Жишээ нь хувцас үйлдвэрлэлд хамаарах барааны тэмдгийн 25 дугаар ангиллыг сонгож бичлээ.
Search mode нь ямар тэмдэг хайхаас хамаарах учраас English буюу латинаар хайх сонголтыг сонголоо.
Trademark content гэхэд гол хайх гэж байгаа брэнд нэрээ бичнэ. Харилцагчийн мэдээллийг нууцалж байгаа тул, жишээ татаж TORGO гэж хайв.
Алхам 4. Хайлтын үр дүн дараах байдлаар гарч ирлээ. Яг адил нэрсээс гадна, төсөөтэй тэмдгүүд нийт 971 байна.
Харахад ойлгомжгүй байсан тул баруун дээд буланд байрлах “жижиг цонхнууд”-ыг сонгож, харагдах байдлыг өөрчлөв. Ингэхэд дүрслэл нь тодорхой харагдаж байна.
Алхам 5. Эхний TORGO дээр дарахад, уг барааны тэмдгийн эзэмшигч ТОРГО ЗАГВАР ХХК 2017 оны 1 сарын 11-нд уг барааны тэмдгийг бүртгүүлэхээр мэдүүлсэн тухай харагдаж байна.
Гэхдээ энд барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийгдсэн буюу амжилттай бүртгэгдсэн гэх мэдээлэл харагдахгүй байгааг анхаараарай.
Trademark procedure, Trademark status хэсэгт уг тэмдгийн мэдүүлэг ямар шатанд явж байгаа болон хүчинтэй эсэх нь харагдах юм. Энэ мэдээлэл одоогоор ХААЛТТАЙ (эсвэл миний орж байгаа хаягаас уг мэдээлэл хаалттай эсвэл хятад хэл дээр харагддаг байж магадгүй) тул Хятад дахь оюуны өмчөөр мэргэшсэн хуулийн зөвлөх үйлчилгээ авахыг зөвлөе.
Эцэст нь, зах зээлд хэдий нь танил болсон брэнд нэрээрээ бизнес эрхлэхэд эрсдэл байна уу, хэн нэгэн хаа нэгтээ таны брэнд нэрийг барааны тэмдгээр бүртгүүлчихэж үү гэдгийг улс улсын албан ёсны барааны тэмдгийн мэдээллийн сангаас (Trademark database) хайж үзээрэй.
Зиа, ингээд өнөөх харилцагчийн маань асуудал юу болсон талаар дараагийн бичвэрээс ..